Би зүгээр л байж байгаад...

Би зүгээр л байж байгаад...

3/29/2008

Сайхан үг ч сэтгэл хөдөлгөх юмаа

Өчигдөр Алтантүрүүгийн айлд унтдаг нэвтрүүлэг үзэж байсан чинь Ардчилсан намын нарийн бичиг Тэмүүжин гэж залуугийнд очиж байнаа. За тэгээд гэрт нь орсон чинь нэг л өрөө бололтой, нөгөө аймар баян гарууд шиг өрөө өрөөнд оруулж хамаг үнэ цэнэтэй юмаа танилцуулсангүй, үнэндээ танилцуулах тийм олон юм ч байсангүй байх. Би ч анх энэ том намын нарийн бичиг, бас сайн "ярьдаг" залуу юм чинь бас л нэг нэлээн хэдэн өрөөтэй тансаг гар байх даа гэж бодож байтал тийм ч биш юмаа. Аа тэгээд бидний л нэг адил амьдардаг боловч биднээс ялгагдах зүйл нь (тиймдээ ч Алтантүрүү очиж хоносон байх гэж бодож байна) сайн боловсрол мэдлэгэтэй, эрч хүчтэй, харин дарга нараас ялгагдах зүйл нь арай л эрүүл сэтгэлгээтэй юм шиг санагдсан. Энэ нэвтрүүлгийг үзээд сэтгэлд хамгийн их хоногшсон үг нь <<Эхээс төрөхдөө бид ийм гунигтай уйлдаг байлуу?>> байлаа. Хэсэг зуур ч гэсэн энэ тухай бодохоор чинь туулж өнгөрүүлсэн амьдралын чинь бүх дурсамж эргэн ирэх шиг болно шүү.

3/28/2008

<<Хай, ирэвэл ирэваа, манай хамаагүйа>>

За за хятад хятад гэсээр одоо бараг тоохоо ч болих юм шиг байна л даа. Яагаад монголчууд хятадуудад дургүй байдаг вэ гэдэг талаар өөрийгөө мэднэ гэж бодсон нь comment бичиж үлдээгээрэй. Үүнээс өмнө нэг асуултанд хариулвал дээр байх.
Хүн төрөлхтөн яагаад жоомонд дургүй байдаг вэ? Би бодохдоо нэгд жоом муухай, хоёрт заваан, гуравт шижиг хүрмээр, тэгээд цаашаа маш олон, хурдан үрждэг, дасан зохицох чадвар их (энэ тухай хаа нэгтэйгээс сонсож байсан, туршиж үзээгүй!) гэх мэтээс болдог байх. Баригдаж байгаа барилга бүр дээр хүртэл заавад Хятадууд байхыг харсаар байгаад одоо ч Монголчууд маань дасаж байх шиг байна. Худал үгийг мянга түм хэлсэн ч үнэн болдоггүй худал үг хэвээрээ, харин хүмүүсийн сэтгэлд аажим аажмаар дассаар нэг мэдэхэд байдаг л нэг үнэнг хэлж буй мэт санагддаг байх. Ийм нэг үг байдаг даа, хүн үзэсгэлэнт сайханд ч дасдагийн адилаар үзэшгүй муухайд ч гэсэн дасдаг юм байна гэж... Одоо өнөөх Монголд хэд байгаа нь ч мэдэгдэхээ больсон хятадуудын талаар ярихаар бүр залхаж байх шиг байнаа. Тэгснээс урдах компьютерээ ширтээд "өөртөө хамаагүй" юмны талаар бодохгүй санаа амар суусан нь дээр санагддаг болж. Ингэж яван явсаар нэлээн хэдэн жилийн дараа Монголын гудамжаар яваа "иргэдийн дунд" <<Монголын нийслэл "Утаанбаатарт" байгаа гадаадын иргэдийн талаар та ямар саналтай байна вэ?>> гэсэн санал асуулга явуулахад ихэнх нь <<Хай, манай хамаагүйа, ирэвэл ирэваа>> гэж хариулах цаг битгий ирээсэй л гэж "залбирч" суухаас...