Би зүгээр л байж байгаад...

Би зүгээр л байж байгаад...

3/29/2008

Сайхан үг ч сэтгэл хөдөлгөх юмаа

Өчигдөр Алтантүрүүгийн айлд унтдаг нэвтрүүлэг үзэж байсан чинь Ардчилсан намын нарийн бичиг Тэмүүжин гэж залуугийнд очиж байнаа. За тэгээд гэрт нь орсон чинь нэг л өрөө бололтой, нөгөө аймар баян гарууд шиг өрөө өрөөнд оруулж хамаг үнэ цэнэтэй юмаа танилцуулсангүй, үнэндээ танилцуулах тийм олон юм ч байсангүй байх. Би ч анх энэ том намын нарийн бичиг, бас сайн "ярьдаг" залуу юм чинь бас л нэг нэлээн хэдэн өрөөтэй тансаг гар байх даа гэж бодож байтал тийм ч биш юмаа. Аа тэгээд бидний л нэг адил амьдардаг боловч биднээс ялгагдах зүйл нь (тиймдээ ч Алтантүрүү очиж хоносон байх гэж бодож байна) сайн боловсрол мэдлэгэтэй, эрч хүчтэй, харин дарга нараас ялгагдах зүйл нь арай л эрүүл сэтгэлгээтэй юм шиг санагдсан. Энэ нэвтрүүлгийг үзээд сэтгэлд хамгийн их хоногшсон үг нь <<Эхээс төрөхдөө бид ийм гунигтай уйлдаг байлуу?>> байлаа. Хэсэг зуур ч гэсэн энэ тухай бодохоор чинь туулж өнгөрүүлсэн амьдралын чинь бүх дурсамж эргэн ирэх шиг болно шүү.

No comments: